Дагзаа нясалж сур

бичсэн: Амарбаясгалан , 2011-05-03,20:00
Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж, долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж, чихний ар дагзанд 36 удаа няслах үйлдэл хийгээд чихээ тагласан гараа огцом авч, буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр толгой тархи сэргэж тогтоох, санах ой ухаан, сонсгол сайжирна. Толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв үрэвсэл эмгэгээс сэргийлнэ.
...
төрөл:Зөвлөмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нүдний дасгал

бичсэн: Амарбаясгалан , 2011-05-03,19:49
Санаа сэтгэлээ тайвшруулан, нүдээ хагас аниад нар зөв, нар буруу баруун зүүн, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Ингэхэд нүдний ядаргаа, чилээг гаргаж, харааг хурцлах, толгой эргэх нүд эрээлжлэх болон  нүдний бусад эмгэгээс сэргийлнэ.
төрөл:Зөвлөмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Үсээ үргэлж илж бай

бичсэн: Амарбаясгалан , 2011-05-03,19:40
Өглөө сэрээд 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш урагш илээрэй.Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндгөөр цочирч, толгой тархи, оюун ухаан сэргэж, даралт буурч, урам зориг нэмэгдэнэ. Толгой эргэх, өвдөх, хуйх загатнах, үс унах, зүрх дэлсэх, мэдрэл ядрахаас урьдчилан сэргийлнэ.
төрөл:Зөвлөмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих